Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ хэцүү цаг үед “Өгөөж-Чихэр боов” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Монголын Улаан загалмай нийгэмлэг”-ээс санаачилсан “Хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй өрхөд хүнсний багц хүргэх” хандивын аяныг дэмжин оролцож, бүтээгдэхүүнээ хандивлалаа. “Сайхан цаг удахгүй ирнэ” гэсэн эерэг бодлоор сэтгэлээ дүүргэн хамтдаа улам ихээр хичээцгээе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!