Бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад бүрэн нийцсэн уламжлалт болон инновацлаг бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн шилдэг техник, технологи, түүхий эд материалаар үйлдвэрлэж, салбартаа манлайлна.


Бид Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм, журам, стандартуудыг даган мөрдөж, түнш, сонирхогч талуудтайгаа харилцан ашигтай, нээлттэй, шударга зарчмаар ажиллаж, хамтдаа хөгжинө.


Бид байгаль дэлхийд ээлтэй үйлдвэрлэл явуулж, ногоон хөгжлийг эрхэмлэн ажиллана.