“ӨГӨӨЖИЙН БЯЛУУ”

 

Дээрээ хөөрхөн

Дэгжин цэцэгтэй

Дээрээ тодхон

Баярын бичээстэй

 

      Дахилт:

Үнэхээр сайхан

Өгөөжийн бялуугаа

Өвөөдөө ч өгнөө

Эмээдээ ч өгнөө

Аавдаа ээждээ

Адилхан өгнөө

Ахдаа эгчдээ

Тэнцүүхэн өгнөө

 

Аав ээжийн

Авчирсан бялуу

Амттай сайхан

Баярын бялуу

 

      Дахилт:

 

Дээрээ хөөрхөн

Дэгжин цэцэгтэй

Дээрээ тодхон

Баярын бичээстэй

 

Ж.Сумъяа