Хүмүүс та нарыгаа дээдлэн байж

Хөгшид хүүхдээ хүндлэн байж

Шижгэр олон залуус бид

Шинэлэг бүхнээ тандаа зориулъя

Хоймор идээг чинь дээжлэн чимье

Хийморь сүлдийг дээш нь өргөе

Дандаа сайхныг ерөөн байж

Далай жаргалыг зөгнөн байж

Ажилсаг олон залуус бид

Амтлаг бүхнээ тандаа зориулъя

            Хоймор идээг чинь дээжлэн чимье

            Хийморь сүлдийг дээш нь өргөе

Гэрэлт нартай уралдан байж

Гэгээн үйлсдээ шамдан байж

Тэнгэрлэг олон залуус бид

Тансаг бүхнээ тандаа зориулъя

Хоймор идээг чинь дээжлэн чимье

Хийморь сүлдийг дээш нь өргөе


Үг, ая С. Сэлэнгэ