“Өгөөж-Чихэр боов” компани монголчуудын уламжлалт хэрэглээ болсон боов боорцогыг хамгийн анх үйлдвэрлэлийн горимд шилжүүлсэн хүнсний ууган үйлдвэрийн хувьд “Боорцогны баяр”-ыг анх санаачлан 1999 оноос хойш эх үрсийн баярыг угтан тэмдэглэж байна. Бидний  энэ үүсэл санаачилгыг өнөөдөр Монголын олон арван компаниуд дэмжин  хүүхдийн баяраар хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг болсон бөгөөд бид “Боорцогны баяр”-ыг тасралтгүй 21 жилийн турш зохион байгуулсан байна. Жил бүрийн баяраараа Өгөөжчүүд бид ямар нэг шинэ содон зүйлээр хэрэглэгчдэдээ бэлэг барихыг эрхэмлэдэг ба жил бүр онцгой содон болж хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяруудын нэг болж чадсан юм. Тус арга хэмжээний үеэр “Бяцхан өнхрүүш” хүүхдийн концерт, “Өгөөж-Караоке”, “Боорцогны хорхойтон”, “Сумочин бөмбүүлэй”, “Твистер” зэрэг олон сонирхолтой уралдаан, тэмцээнд бяцхан хэрэглэгчид маань оролцох боломжтой байдаг.