Өгөөжийн хамт олон хүүхэд багачууд, бяцхан хэрэглэгчдэдээ “Бага балчираасаа үндэсний бүтээгдэхүүнээ эрхэмлэн дээдлэж хэрэглэх” үзэл бодлыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс тэдэнд чиглэсэн олон ажлыг санаачлан зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал “Өгөөжөөр аялцгаая!” аялал зохион байгуулснаар ажил мэргэжлийн талаарх анхан шатны мэдэгдэхүүн олж авсан хүүхэд багачуудын тоо хэдий 10.000 хол давсан төдийгүй хамгийн анхны “Өгөөж”-өөр аялсан хүүхэд багачууд ч аль хэдийн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг.  Энэхүү танин мэдэхүйн аялалыг цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг хамруулан жил бүрийн 4,5-р саруудад явуулж байна. Энэхүү аяллын хүрээнд хүүхэд багачууд маань “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн үйлдвэртэй танилцан, өөрсдийн дуртай бүтээгдэхүүнүүдийг яаж хийдэг талаар мэдлэг авахаас гадна “Өгөөж-Өдөр бүр үнэхээр амттай!” сэдвээр анги хамт олноороо зураг зурж ирүүлдэг ба бүтээлүүдээр нь Өгөөжийн боорцогны баяраар үзэсгэлэн гаргадаг юм.