Шүлэг: С.Бодоош                                              Ая: Л.Галмандах /Гавъяат багш/

           “БООРЦОГ”

Зуунаас зуундаа мөнхөрсөн

Зузаан боорцог Өгөөжийнх өө

Мянганаас мянганд өнхөрсөн

Монгол боорцог Өгөөжийнх өө

      Сүүний үнэр шингэсэн юм

      Сүүлний тосонд хайрсан юм

      Өрөмний нүнжиг даасан юм

      Үзэмний амт нь орсон юм

Тоонот гэрээс үүсэлтэй

Тонтгор боорцог Өгөөжийнх өө

Тавагны идээг дэвжээсэн

Тансаг боорцог Өгөөжийнх өө

Сүүний үнэр шингэсэн юм

      Сүүлний тосонд хайрсан юм

      Өрөмний нүнжиг даасан юм

      Үзэмний амт нь орсон юм

Элэнц хуланцаас ирсэн

Эртний боорцог Өгөөжийнх өө

Эцэг өвгөдөөс илгээсэн

Эгэл боорцог Өгөөжийнх өө

      Сүүний үнэр шингэсэн юм

      Сүүлний тосонд хайрсан юм

      Өрөмний нүнжиг даасан юм

      Үзэмний амт нь орсон юм

Гангийн наранд хатаагүй

Тослог боорцог Өгөөжийнх өө

Өвлийн жаварт царцаагүй

Өегхөн боорцог Өгөөжийнх өө

Сүүний үнэр шингэсэн юм

      Сүүлний тосонд хайрсан юм

      Өрөмний нүнжиг даасан юм

      Үзэмний амт нь орсон юм