Хүний нөөцийн бодлого


Хүний нөөцийн хүрээнд:


  • Бид Ажилтан бүр ижил тэгш ахиж дэвших, үнэлэмжээ тогтмол дээшлүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг нээлттэй үнэлэх шударга боломж, тогтолцоог бий болгож, түүнийгээ тасралтгүй хөгжүүлнэ.
  • Бид Ажилтан бүрийн чадварыг байнга хөгжүүлж ажиллана.
  • Бид байгууллагын соёлын дараах хэм хэмжээг даган мөрдөж, мэргэжлийн болон харилцааны өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна.
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэх нь Ажилтан бүрийн хариуцлага байна.
  • Бид ёс зүйтэй, хариуцлагатай, найрсаг хандлагатай, бүтээлч хамт олон байж, бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, баг хамт олноороо түүнийг засан залруулахын төлөө хамтдаа ажиллана.
  • Бид харилцан бие биеэ дэмжсэнээр улам амжилттай ажиллах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
  • Бид Ажилдаа болон Компанийн нэр хүнд, Өмч хөрөнгѳнд Өөриймсѳг сэтгэлээр хандаж хайрлан хамгаална.
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд


Бид ажилтнууд, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шаардлагатай нөөцөөр хангаж, үл буруутгах зарчмыг баримтлан ажилтан бүрийг манлайлагч байхыг уриалж, зөв зан үйлийг төлөвшүүлэн ХАБЭА-н менежментийн тогтолцоог байнга сайжруулж ажиллана