“Өгөөж-Чихэр боов” ХХК бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс ISO45001, ISO22000,…
ДэлгэрэнгүйӨгөөж Өдөр бүр
үнэхээр амттай
Чанарын бодлого:
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Хэрэглэгчийн болон холбогдох хууль, стандарт, журам зааврын шаардлагад нийцүүлэн, ур чадвартай ажилтнууд, батлагдсан жор технологи, үйлдвэрлэлийн зохистой дадлыг баримтлан явуулж, Харилцагч, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр түвшинд байлган, тэдэнд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэж, Монгол улсын хүнсний салбарт өөрийн эзэлсэн тэргүүлэх байр сууриа бататган, чанарын тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллана.
Эрхэм зорилго:
Алсын хараа:
Хүнсний манлай, ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, амттай шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ түгээж, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгч, соён гэгээрүүлэгч байгууллага байна.
Байгууллагын соёл:
Бид харилцан хүндэтгэл, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана. Ажилтан нэг бүрийн оролцоотойгоор эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж, амьдралынх нь салшгүй хэсэг болохын төлөө тэмүүлнэ.
Үнэт зүйлс:
Чадварлаг хүний нөөц: Аливаад өөриймсөг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг.
Инноваци ба Шинэчлэл: Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцад тасралтгүй шинэ санаа, бүтээлч шийдлийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.
Дэвшилтэт Технологи: Дэлхийн салбардаа тэргүүлэгч орнуудын орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Уламжлалт амт ба орчин үеийн шийдэл: Монголчуудын дурсамжтай амтыг хадгалсан орчин үеийн технологи, инновацитай хослуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог.
Байнгын хэрэглэгч: Бид хэрэглэгчийн хэрэгцээ, туршлагыг нэгдүгээрт тавьж, урт хугацааны итгэлцэлтэй тогтвортой харилцааг бий болгохыг зорьдог.
Хариуцлага ба шудрага байдал: Бид үйлдвэрлэлийн бүх шатанд ёс зүй, хариуцлагатай хандлагыг баримтладаг.
Бүтээгдэхүүн
Мэдээ мэдээлэл
“Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан компанийн нийт ажилтны дунд “СПОРТ ТЭМЦЭЭН” өргөн дэлгэр, амжилттай зохион…
ДэлгэрэнгүйЖил бүр уламжлал болгон Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос “Ард түмний хүнс” өргөмжлөлт бүтээгдэхүүнийг шалгаруулан зарладаг билээ. Энэ жилийн…
Дэлгэрэнгүй“Өгөөж-Чихэр боов” ХХК нь Олон улсын ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог…
Дэлгэрэнгүй”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож Өнхрүүш бүтээгдэхүүнээрээ Ард түмний хүнс шагнал авлаа.
Дэлгэрэнгүй2014 онд Япон технологиор Өнхрүүшийг үйлдвэрлэж эхэлж байсан бол өнөөдөр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн болж АРД ТҮМНИЙ…
Дэлгэрэнгүй




