“Өгөөж-Чихэр боов” ХХК нь 2020 онд бяцхан хэрэглэгчдэдээ зориулсан Pororo брэндийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Pororo брэнд нь Pororo өнхрүүш, Pororo жигнэмэг гэсэн 2 нэр төрөлтэй бөгөөд сургуулийн сурагчдын үдийн цай хөтөлбөрт хамгийн тохиромжтой, аль хэдийн эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн брэнд юм. Япон улсын “Масдак” фирмийн, дэлхий даяар “панкейк” нэрээрээ алдаршсан нарийн боов үйлдвэрлэдэг, олон улсад чанараараа дээд зэрэгт үнэлэгдсэн шугам дээр Pororo өнхрүүшийг үйлдвэрлэж байна. Pororo өнхрүүш нь амтат шоколадан шанзтай тул салахын аргагүй сайхан амтыг мэдрүүлэхээс гадна авч явахад, идэхэд хялбар жижиг савлагаатай. Мөн сахарын агууламж бага, тэжээллэг чанар өндөртэй, 5 өнгийн сав баглаа боодолтой Pororo жигнэмгийг Италийн цоо шинэ тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг эх орны хөрсөнд ургасан, органик буудайн гурилаар үйлдвэрлэдэг ба хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрын зурагтай савлагаа нь бяцхан үрсийн сонирхлыг ихэд татдаг юм.