Өгөөж Өдөр бүр
үнэхээр амттай

Чанарын бодлого:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Хэрэглэгчийн болон холбогдох хууль, стандарт, журам зааврын шаардлагад нийцүүлэн, ур чадвартай ажилтнууд, батлагдсан жор технологи, үйлдвэрлэлийн зохистой дадлыг баримтлан явуулж, Харилцагч, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр түвшинд байлган, тэдэнд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэж, Монгол улсын хүнсний салбарт өөрийн эзэлсэн тэргүүлэх байр сууриа бататган, чанарын тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллана.

Эрхэм зорилго:

Өгөөж компани
Өндөр чанар
Өргөн сонголт
Шинэ санаа шилдэг технологи
Боломжийн үнэ
Боловсон үйлчилгээ
Уламжлалт бүтээгдэхүүнээрээ
Улсдаа тэргүүлнэ.

Алсын хараа:

Хүнсний манлай, ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, амттай шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ түгээж, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгч, соён гэгээрүүлэгч байгууллага байна.

Байгууллагын соёл:

Бид харилцан хүндэтгэл, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана. Ажилтан нэг бүрийн оролцоотойгоор эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж, амьдралынхан салшгүй хэсэг болохын төлөө тэмүүлнэ.

Үнэт зүйлс:

  • Чадварлаг хүний нөөц: Аливаад өөриймсөг, ёсзүйтэй мэргэшсэн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг.

  • Инноваци ба Шинэчлэл: Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцад тасралтгүй шинэ санаа, бүтээлч шийдлийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.

  • Дэвшилтэт Технологи: Дэлхийн салбардаа тэргүүлэгч орнуудын орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Уламжлалт амт ба орчин үеийн шийдэл: Монголчуудын дурсамжтай амтыг хадгалсан орчин үеийн технологи, инновацитай хослуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог.

  • Байнгын хэрэглэгч: Бид хэрэглэгчийн хэрэгцээ, туршлагыг нэгдүгээрт тавьж, урт хугацааны итгэлцэлтэй тогтвортой харилцааг бий болгохыг зорьдог.

  • Хариуцлага ба шудрага байдал: Бид үйлдвэрлэлийн бүх шатанд ёс зүй, хариуцлагатай хандлагыг баримтладаг.

Бүтээгдэхүүн

Бяцхан хэрэглэгчдэд

Мэдээ мэдээлэл

ӨНХРҮҮШ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭРЭЭ АРД ТҮМНИЙ ХҮНС ШАГНАЛ АВЛАА.

”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож Өнхрүүш бүтээгдэхүүнээрээ Ард түмний хүнс шагнал авлаа.

Дэлгэрэнгүй

ЯПОН ТЕХНОЛОГИОР ҮЙЛДВЭРЛЭСЭН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААНД ГАРГАЛАА.

2014 онд Япон технологиор Өнхрүүшийг үйлдвэрлэж эхэлж байсан бол өнөөдөр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн болж АРД ТҮМНИЙ…

Дэлгэрэнгүй

“ӨГӨӨЖӨӨР АЯЛЦГААЯ” ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ-2024

Өгөөжийн хамт олон хүүхэд багачууд, бяцхан хэрэглэгчдэдээ “Бага балчраасаа үндэсний бүтээгдэхүүнээ эрхэмлэн дээдэлж хэрэглэх” үзэл бодлыг төлөвшүүлэхэд хувь…

Дэлгэрэнгүй

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААНД ГАРЛАА “АМТАТ КРЕМТ”

Зах зээлийн судалгаанд тулгуурлан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Амтат кремт” хэмээх цоо шинээр нэрстэй болон амтат кремэн шанзтай…

Дэлгэрэнгүй

НИЙТ АЖИЛЧДЫГ ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦСААР БҮРЭН ХАНГАЛАА

Борлуулалтын алба, Хангамжийн алба, Техник үйлчилгээний албаны нийт 180 ажилтан, технологийн 300 орчим ажилтанг 2 ээлжийн ажлын хувцсаар…

Дэлгэрэнгүй

ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ НЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙГ ӨРГӨТГӨВ.

Хэрэглэгчдийн үйлчлүүлэх тав тухтай орчинг хангах зорилгоор үйлдвэрийн дэргэдэх дэлгүүртээ бүрэн засвар хийж өргөтгөн хэвийн боов, суурь еэвэн…

Дэлгэрэнгүй