Чанарын бодлого:
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Хэрэглэгчийн болон холбогдох хууль, стандарт, журам зааврын шаардлагад нийцүүлэн, ур чадвартай ажилтнууд, батлагдсан жор технологи, үйлдвэрлэлийн зохистой дадлыг баримтлан явуулж, Харилцагч, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр түвшинд байлган, тэдэнд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэж, Монгол улсын хүнсний салбарт өөрийн эзэлсэн тэргүүлэх байр сууриа бататган, чанарын тогтолцооны байнгын сайжруулалтыг ханган ажиллана.


Эрхэм зорилго:
Алсын хараа:
Хүнсний манлай, ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК хуримтлуулсан баялаг туршлагадаа тулгуурлан, амттай шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ түгээж, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгч, соён гэгээрүүлэгч байгууллага байна.


Байгууллагын соёл:
Бид харилцан хүндэтгэл, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана. Ажилтан нэг бүрийн оролцоотойгоор эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж, амьдралынхан салшгүй хэсэг болохын төлөө тэмүүлнэ.
Үнэт зүйлс:
Чадварлаг хүний нөөц: Аливаад өөриймсөг, ёсзүйтэй мэргэшсэн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг.
Инноваци ба Шинэчлэл: Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцад тасралтгүй шинэ санаа, бүтээлч шийдлийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.
Дэвшилтэт Технологи: Дэлхийн салбардаа тэргүүлэгч орнуудын орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Уламжлалт амт ба орчин үеийн шийдэл: Монголчуудын дурсамжтай амтыг хадгалсан орчин үеийн технологи, инновацитай хослуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог.
Байнгын хэрэглэгч: Бид хэрэглэгчийн хэрэгцээ, туршлагыг нэгдүгээрт тавьж, урт хугацааны итгэлцэлтэй тогтвортой харилцааг бий болгохыг зорьдог.
Хариуцлага ба шудрага байдал: Бид үйлдвэрлэлийн бүх шатанд ёс зүй, хариуцлагатай хандлагыг баримтладаг.
