Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК өвлийн адаг сарын шинийн 27-ны билэгт сайн өдөр XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.
Энэ өдөр “Өгөөж-Чихэр боов” компани дээр хамба лам Гончигсүрэн тэргүүтэй Түвдэнпэлжээлин хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх үүднээс Ловон Бадамжунай бурхныг адистид шингээж амилуулсан Бутаны барын үүр хэмээх ариун хийдээс тусгайлан залж авчирсан рашааныг аривжуулан хэвийн боовондоо хийлээ. Өгөөжийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:
- Итали, Герман улсад үйлдвэрлэсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтан тариа” компанийн дээд зэрэглэлийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.
- Энэ жилийн онцлог нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, стандарт шаардлагад нийцсэн Хэвийн боов, тавгийн суурь еэвэн үйлдвэрлэх цоо шинэ цехийг ашиглалтанд оруулж 100 гаруй ажилтныг шинээр авч онол болон практик сургалтыг явуулан үйлдвэрлэлээ эхлэхэд бэлэн болоод байна