2014 онд Япон технологиор Өнхрүүшийг үйлдвэрлэж эхэлж байсан бол өнөөдөр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн болж АРД ТҮМНИЙ ХҮНС шагналыг хүртсэн билээ. Энэ удаад бид Япон технологиор импортыг орлохуйц дахин нэг шинэ бүтээгдэхүүн болох “Манжю” брэндийн Цөцгийтэй өргөө, Шоколадтай өргөө, Алимтай мазаалай, Манготой мазаалай зэрэг 4 төрлийн шанзтай бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв. Манжю брэндийн бүтээгдэхүүн нь хүүхэд төдийгүй бүх насныхны хэрэглээнд нийцсэн бөгөөд Иргэний нисэхийн Арео Монголиа компани нислэгийн үед уг бүтээгдэхүүнийг зорчигчдод өгөхөөр худалдан авалтын гэрээ хийж хамтран ажиллаж байна.
Манжю брэндийг хэрэглэгчдэд таниулах ажлын хүрээнд 15 ширхэг буюу 1 хайрцаг манжю авбал 1 халуунаа баригч цүнх бэлэглэх 3+1 үнэгүй гэх мэт урамшуулалт худалдааг зохион байгууллаа.
